Нэг удаагийн нууц
үгийн төхөөрөмж
VASCO, OTP төхөөрөмж гэж юу вэ?
Аливаа тогтмол нууц үг, ПИН код зэрэг нь бусдад алдагдан хэрэглэгчдэдээ их
хэмжээний хохирол учруулах өндөр эрсдэлтэй байдаг. Иймд нууц кодоор баталгаажих
хамгаалалтын төрөлд энгийн тогтмол нууц үгийн хамт хэрэглэх бүрт шинэчлэгдэн
өөрчлөгдөж байдаг нэг удаагийн нууц үгийг ашиглах хандлага дэлхий нийтэд түгээд
байна.
Худалдаа, хөгжлийн банк нь ТиДиБи онлайн үйлчилгээндээ нэг удаагийн нууц
үг үүсгэгч VASCO GO6 төхөөрөмж болон OTP мобайл аппликэйшнийг ашигладаг бөгөөд
эдгээр нэг удаагийн нууц үг үүсгэгчид нь гарч болзошгүй эрсдэлээс таныг хамгаалах ба
хамгийн чухал нь хэрэглэхэд хялбар, энгийн хурдан ажиллагаатай нэг удаагийн нууц
үг үүсгэгч юм.
OTP мобайл аппликэйшн
VASCO GO6 төхөөрөмж
Хэрэглэх заавар
Бидний санал болгож буй нэг удаагийн нууц үг үүсгэгчид
нь хэрэглэхэд энгийн, хялбар, ойлгомжтой байдлаараа
таны цаг завыг хэмнэн санхүүгийн аюулгүй байдлаа
найдвартай хангах боломжийг олгоно. ТиДиБи онлайн
үйлчилгээнд нэвтрэх эсвэл гүйлгээ баталгаажуулах
үед танаас васко төхөөрөмж эсвэл OTP кодыг оруулах
талбар гарч ирэх ба та дараах зааврын дагуу нууц үгийг
авч тус талбарт оруулан нэвтэрнэ.
•
Vasco - Төхөөрөмжийн нүүрэнд байрлах
товчлуурыг дарна.
•
OTP - Аппликэйшнийг нээн дэлгэцэн дээрх
сумын дагуу дэлгэцийг хуруугаараа хажуу
тийш зурна.
VASCO mөхөөрөмжийн үзүүлэлт
•
Жин: 10 грамм
•
Хэмжээ: 12,5 x 30 x 60 мм (Өндөр x Өргөн x Урт )
•
Ажиллах хугацаа: 5 жил
•
Олон улсын стандарт бүхий нууцлалын
кодчилол DES or 3-DES
•
8 оронгийн LCD дэлгэц
•
Ерөнхий үйлдлийг гүйцэтгэх нэг товчлууртай